ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗѲВЛѲХҮҮДИЙН БҮЛГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Женев хотноо 2026 оны 7 дугаар сарын 02-ны ѳдѳр хуралдсан Олон улсын худалдааны тѳв (ОУХТ)-ийн Зөвлөхүүдийн бүлгийн 60 дугаар уулзалтад Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ.
Монгол Улсаас тус байгууллагатай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэрээр тэмдэглэж, манай улсад амжилттай хэрэгжиж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, эмэгтэйчүүдийн оролцоо, чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн SheTrades hub, WEIDE Fund сангийн төсөл хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаар мэдээлэв.