images

ШВЕЙЦАРЫН ГХЯ-НЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ M.ЛЕЙТНЕРТЭЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2026-07-01

122

 
2026 оны 6 дугаар сарын 29, Женев хот. Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал, Элчин сайд Mаркус Лейтнертэй уулзлаа.
 
Уулзалтаар талууд Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын харилцааны ололт амжилт, үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, энэ оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдсан Монгол Улс, ШХУ-ын ГХЯ-д хоорондын улс төрийн долоодугаар зөвлөлдөх уулзалтын мөрөөр ойрын хугацаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар ярилцав.
 
Элчин сайд Д.Гэрэлмаа, захирал М.Лейтнер нар хоёр улсын улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.