images

ШВЕЙЦАРЫН АЛТНЫ ХОЛБООТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2026-06-30

8

2026.06.26-ны өдөр, Таннаи хот. Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Алтны Холбоо (Swiss Better Gold Association)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Диана Куллиластай уулзаж, санал солилцлоо.
 
Тус холбооноос 2025 онд Монгол банктай байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилт, үр дүнг харгалзан урт хугацааны, өргөжүүлсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа мэдээлэв.
 
Швейцарын алтны шаардлагыг хангасан, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайгаас олборлосон алтыг Швейцарт, улмаар тус холбооны гишүүн-хэрэглэгч тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн үйлдвэрт нийлүүлэхийг дэмжих “Swiss Better Gold Initiative for Artisanal and Small-Scale Mining” төслийн хамт олон энэ оны 9 дүгээр сард манай улсад ажиллах юм.