ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
2026 оны 6 дугаар сарын 25, Женев хот. Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын стандартын байгууллагын Цаг хэмжүүрийн техникийн хороо (ISO/TC 114 Horology)-ны дарга Рафаель Шварц, тус хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Швейцарын Цаг үйлдвэрлэгчдийн холбооны стандартын хэлтсийн дарга Патрик Лотшер, Монголын мэргэжлийн цаг засварчдын холбооны төлөөлөгч С.Алтанзул нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд Улаанбаатар хотноо ирэх 2027 оны 7 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй ОУСБ-ын Цаг судлалын олон улсын ээлжит их хурлыг бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.