images

МОНГОЛ, БОЛГАР УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАР УУЛЗАЛТ ХИЙВ

Мэдээ мэдээлэл

2026-06-29

9

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Бүгд Найрамдах Болгар Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ангел Банджовыг энэ 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Байнгын төлөөлөгч нар НҮБ-ын Женев дэх төвийн хүрээнд ач холбогдол өгдөг тэргүүлэх чиглэлүүд, голлон анхаарч буй асуудлуудаа харилцан танилцуулж, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллахыг эрэлхийлэн санал солилцов.

Талууд хүний эрхийг хамгаалах, зэвсэг хураахын төлөөх дэлхий нийтийн хүч чармайлт болон бусад хүрээнд хамтран ажиллах бололцоо байгааг онцолж, олон улсын байгууллагуудын сонгуульд бие биеэ харилцан дэмжиж оролцох боломжтойг дурдсан байна.

Монгол Улс 1950 онд Бүгд Найрамдах Болгар Улстай дипломат харилцаа тогтоожээ.