images

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-06-24

8

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Женев, Нью-Йорк, Брюссель дэх төвтэй хамтран 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо болон Риогийн конвенциуд: Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын шинэчлэл, чиг хандлага” сэдэвт цахим хэлэлцүүлэгт оролцож, мэдээлэл хийв.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Монгол Улс 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын даргалагч улсын байр суурийг танилцуулав.

Тэрээр Монгол Улс тус бага хурлыг хэрэгжилтэд чиглэсэн, бодит шийдэл, түншлэлийг өргөжүүлсэн, хөрөнгө оруулалтыг дэмжсэн бага хурал болгон зохион байгуулахыг зорьж буйг тэмдэглэв.

Мөн газрын нөхөн сэргээлт нь зөвхөн байгаль орчны асуудал бус, хүнсний аюулгүй байдал, тогтвортой амьжиргаа, хөдөөгийн хөгжил, иргэдийн сайн сайхан байдлыг хангах суурь нөхцөл болохыг онцлов.