Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөгчид Швейцар Улсад ажиллав
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Женев хотноо ажиллан, Женев мужийн Өмгөөлөгчдийн холбооны удирдлагатай уулзлаа.
Талууд хоёр улсын өмгөөллийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, өмгөөллийн практик, цаг үеийн онцлох асуудал болж буй хиймэл оюун ухааны зохистой хэрэглээ, зохицуулалт зэрэг олон асуудлаар ярилцаж, цаашид өмгөөлөгчдийг чадавхжуулах, харилцан мэдээлэл солилцох, хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар тогтов.
Эл уулзалт нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын өмгөөлөгчдийн холбооны гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, Швейцарын эрх зүйн дэвшилтэт туршлагаас суралцахад чухал ач холбогдолтой боллоо.