ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн төсөл хөтөлбөр хариуцсан менежер Ади Аманыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсаас тус байгууллагатай хөгжүүлж буй ардчилсан засаглал, сонгуулийн үйл явц, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх чиглэлээрх хамтын ажиллагааны талаар санал солилцов.