images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-06-18

19

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Томас Гүербертэй 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр уулзав.

Уулзалтаар Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, Т.Гүербер нар хоёр улсын хамтын ажиллагаа, бүс нутгийн болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа. 

Талууд энэ 6 дугаар сард “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийг Женев хотноо тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээ болон ирэх 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажил, оролцооны талаар санал, мэдээлэл солилцов.