images

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ХИЙНЭ

Мэдээ мэдээлэл

2022-11-29

229

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, элчин сайд Д.Гэрэлмаа энэ 11 дүгээр сарын 29-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдааг хөнгөвчлөх хорооны хуралдаанд оролцож, далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийг төлөөлөн үг хэлэв.

Тэрээр хэлсэн үгэндээ ДГХБО-уудын худалдаанд тулгарч буй саад тотгорыг багасгаж, дэлхийн худалдаанд тэдний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр чухал болохыг онцлоод, ДГХБО-уудын транзит тээврийн коридорын асуудлаар ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар (НБДГ)-аар судалгаа хийлгэх тухай бүлгийн гишүүдийн хүсэлтийг илэрхийлэв.

Худалдааг хөнгөвчлөх хорооны гишүүд ДГХБО-уудын бүлгийн хүсэлтийг дэмжсэнээр ДХБ-ын НБДГ олон улсын холбогдох бусад байгууллагатай хамтран ДГХБО-уудын транзит тээврийн коридоруудын үр өгөөж, нөөц бололцооны талаарх мэдээллийн нэгдсэн сантай болох юм.