images

МОНГОЛ, УРУГВАЙ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАР БЭЛЧЭЭР, НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙН АСУУДЛААРХ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-06-06

2

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдөр  Бүгд Найрамдах Уругвай Улсаас Дэлхийн худалдааны байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Габриэль Беллонтой уулзлаа.

Уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн "Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жилийг 2026 онд тэмдэглэх тухай"  тогтоолын хүрээнд Женев хотноо энэ 6 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулах "Бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн асуудлыг Женев дэх олон улсын байгууллагуудын мандаттай холбох нь" сэдэвт өндөр түвшний арга хэмжээний бэлтгэл ажлын талаар санал солилцов.

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаар 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр баталсан дээрх тогтоолоор зарласан олон улсын дээрх өдөр нь тогтвортой хөгжлийг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах, биологийн төрөл зүйлийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн гүйцэтгэх амин чухал үүргийг дэлхий дахинаа таниулан сурталчлах зорилготой юм.