МОНГОЛЫН НҮҮДЭЛЧИН СОЁЛЫГ СУРТАЛЧЛАХ ЭРМЭЛЗЭЛТЭЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ
Итали Улсын Болоня хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд болох “World Dog Show 2026” олон улсын тэмцээнд оролцох баг тамирчид Швейцар Улсаар дамжин өнгөрч, Женев дэх БТГ/ЭСЯ-нд зочиллоо.
Дэлхийн олон орны 31,050 нохой өрсөлдөх олон улсад нэр хүндтэй эл тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Монголын банхар судлалын холбоо, Монголын нохой судлалын холбооны төлөөлөгчид оролцох юм.
Монголын нүүдэлчин ахуй, байгальтай зохицсон амьдрал, олон мянган жилийн уламжлалын дархлаа болсон монгол банхрыг өсгөх, гэршүүлэх соёл, уламжлал, зан үйлийн талаар мэдээлж, олон улсад энэ чиглэлээр сурталчлан таниулах эрмэлзэлтэй байгаагаа тус холбооны тэргүүн Т.Түвшинтөр уулзалтын үеэр дурдав.
Элчин сайд Д.Гэрэлмаа төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, санал мэдээлэл солилцож, олон улсын тэмцээнд өндөр амжилт хүслээ.