Женев хотноо болсон НҮБ-ын “Базаар 2022” арга хэмжээнд бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн бүлгээс санаачлан жил бүр зохион байгуулдаг “Базаар 2022” улс орнуудын үзэсгэлэн худалдаа-арга хэмжээ 11 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Женев дэх төвд болов.
Арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Женев хотод үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчидтэй хамтран оролцож, үндэсний ноос ноолуур болон гар урлалын бүтээгдэхүүнээ сурталчлав. Түүнчлэн манай бизнес эрхлэгчид арга хэмжээний үеэр олсон орлогынхоо тодорхой хувийг ядуу буурай орнуудын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд чиглэсэн зорилтот төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хандивласан байна.
Байнгын төлөөлөгчийн газраас цаашид “Базаар” үзэсгэлэн худалдаанд жил бүр оролцон үндэсний үйлдвэрийн олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг сурталчлахаар зорьж байна.