images

ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАНА

Мэдээ мэдээлэл

2026-06-01

41

Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Цогт-Орших тэргүүтэй төлөөлөгчид энэ 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Валэ мужид зочилж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Төлөөлөгчдийг Валэ мужийн Ерөнхийлөгч К.Дарбеллаи, Парламентын тамгын газрын дарга Н.Сьерро болон Сион хот, Ардон мужийн зөвлөлийн дарга, дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзав. Уулзалтаар Швейцар Улсын онцлог тогтолцоо, муж, хот, коммуны түвшний нэгжийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт, онцгой байдлын төлөвлөгөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, сайн туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.