"Монгол хэл, өв соёлыг сурталчлах нээлттэй хичээл өдөрлөг"
Элчин сайд Д.Гэрэлмаа Монгол Улсаас Швейцар Улсад суугаа Өргөмжит консул Урс Шварценбахтай 11 дүгээр сарын 01-нд Цюрих хотноо уулзав.
Уулзалтаар Монгол Улсын улс төр, нийгэм, гадаад худалдаа, эдийн засгийн цаг үеийн нөхцөл байдлын талаар Элчин сайд Д.Гэрэлмаа мэдээлэл өгч, хоёр орны хүмүүнлэг болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулав.
Өргөмжит консул Урс Шварценбах хоёр орны консулын харилцааны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, суугаа оронд Монгол Улсыг эергээр сурталчлан таниулахаар ажиллаж байгааг тэмдэглэв.