ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ЦЮРИХ ХОТНОО АЖИЛЛАВ
Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Цюрих хотноо амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар Элчин сайд Д.Гэрэлмаа ЭСЯ-ны үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай үзүүлэх чиглэлээр иргэдтэй санал солилцов.
Иргэдийн зүгээс Швейцарт сурч буй хүүхэд багачуудад эх хэлний боловсрол олгох сургалтыг тасралтгүй явуулах, иргэдийн дунд үндэсний нэгдмэл бахархлыг түрүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр тус ЭСЯ-ны консулын ажилтнууд 30 гаруй иргэнд консулын үйлчилгээ үзүүлсний зэрэгцээ иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах хүрээнд холбогдох мэдээллийг өгөв.