НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын хамт олноос Та бүхэнд Монгол Улс НҮБ-д элссэн өдрийн баярын мэндийг дэвшүүлье!
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-д 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр элссэнээр үе үеийн эрх орончдын хүсэл мөрөөдөл, тэмцэл биеллээ олсон билээ.
Монгол Улс НҮБ-ын 101 дэх гишүүнээр элссэнээс хойш Монгол Улс НҮБ-ын хүрээнд хэлэлцэж байгаа асуудлуудад идэвхтэй оролцохын зэрэгцээ Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг өөрийн оронд байгуулах, дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах НҮБ-ын мандаттай ажиллагаануудад идэвхтэй оролцож ирсэн.