images

ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ОЛОН УЛСЫН ОЛИМПЫН ХОРООНЫ ОЛИМПЫН ЭВ НЭГДЭЛ, ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООДТОЙ ХАРИЛЦАХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ Ж.МАКЛЕОД-ТЭЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2022-10-27

195

Элчин сайд Д.Гэрэлмаа Олон Улсын Олимпын Хорооны Олимпын эв нэгдэл, үндэсний олимпын хороодтой харилцах асуудал эрхэлсэн захирал Ж.Маклеод-тэй 10 дугаар сарын 26-нд Швейцарын Лозанн хотноо уулзав.

Уулзалтаар Монголын Үндэсний Олимпын хороо, Олон Улсын Олимпын Хорооны хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг талууд тэмдэглэж, цаашид  харилцан айлчлал, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах зэргээр энэхүү хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов. 

Олон Улсын Олимпын Хороо нь Швейцарын Лозанн хотноо төвтэй ашгийн бус төрийн бус байгууллага бөгөөд 1894 оны 6 дугаар сарын 23-нд Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубэртэнгийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан.