images

ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ТУХАЙ

Мэдээ мэдээлэл

2022-10-19

221

НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

НҮБ-ын Женев дэх төвөөс “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг багтаасан ертөнцийг бий болгох нь” сэдэвт гар зургийн уралдааныг Швейцарын Холбооны Улсад сурч, амьдарч буй 8–15 насны хүүхэд багачуудын дунд зарлалаа.  

Гар зураг нь А3 эсхүл А4 хэмжээтэй байх шаардлагатай бөгөөд сканнердсан хувийг нь 11 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл [email protected] цахим хаягаар хүлээн авна. Зургийн хамт илгээх цахим шууданд оролцогч хүүхдийн овог нэр, нас, суралцаж буй сургуулийн нэрийг бичиж илгээнэ үү. Шүүгчид шалгаруулсан зургийн бүтээлчидтэй холбогдсоны дараа зургийн эх хувийг 11 дүгээр сарын 18-ны дотор хүлээж авна.

Шалгарсан бүтээлийг 12 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд НҮБ-ын Женев дэх төвд байршуулах бөгөөд нээлтийн ёслолын үеэр шагнал, гэрчилгээг гардуулна.

Уралдаантай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] цахим хаягаар холбогдож авах боломжтой.