НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) МЕХАНИЗМЫН 52 ДУГААР ХУРАЛДААН ЖЕНЕВ ХОТНОО БОЛЖ БАЙНА
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 52 дугаар хуралдаан 2026 оны 5 дугаар сарын 4-15-ны өдрүүдэд Женев хотноо болж байна. Энэ удаагийн хуралдаанаар нийт 14 улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэнэ.
Тус хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Манай төлөөлөгчид энэ долоо хоногт Мозамбик, Парагвай, Бельги, Дани зэрэг улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний илтгэлийн хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.
Үргэлжлүүлэн Сьерра Леон, Сингапур зэрэг улсын илтгэлийн хэлэлцүүлэгт оролцохоор төлөвлөж байна.