ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА “ХААН ШАТАР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ч.БАТ-ОЮУН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гэрэлмаа “Хаан шатар” компанийн захирал Ч.Бат-Оюун тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр буюу 10 дугаар сарын 18-нд ЭСЯ-нд хүлээн авч уулзав.
“Хаан шатар” компани нь монголын түүхийн сэдэвтэй 10 гаруй төрлийн шатрыг монголын болон дэлхийн зах зээлд гаргаж буйгаа уулзалтын үеэр захирал Ч.Бат-Оюун танилцуулахын ялдамд Монголын түүхийн оргил үе XIII зууны үеийн Их хаан Чингис, Гүр хан Жамухa нарын нөхөрлөлийн сэдвээр хийсэн их гарын хаан шатрыг Швейцарын Тоглоомын музей (Swiss Museum of Games)-д дурсгахаар төлөвлөж байгааг танилцуулав.
Их гарын хаан шатар гардуулах ёслолын арга хэмжээ 11 дүгээр сарын 4-ний өдөр болох бөгөөд арга хэмжээнд Элчин сайд Д.Гэрэлмаа, Ла Тур-де-Пейлз хотын дарга Л.Кауфманн зэрэг албаны төлөөлөгчид оролцоно.
Швейцарын Ла Тур-де-Пейлз хотод байрлах Швейцарын Тоглоомын музей нь 1987 онд байгуулагдсан бөгөөд танхимын тоглоомын янз бүрийн хэлбэрийг хадгалах, судлах, түгээх зорилготой юм.