images

ШВЕЙЦАРЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖИЖ БУЙ ЗАХ ЗЭЭЛ БА ТУСГАЙ ТӨСЛҮҮДИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ Ф.СОММАРУГАТАЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2022-10-13

193

Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Аялал жуулчлалын байгууллагын Хөгжиж буй зах зээл ба тусгай төслүүдийн газрын захирал Федерико Соммаругатай энэ 10 дугаар сарын 13-ны өдөр уулзав.

Монгол Улсын Засгийн газар цар тахлын дараах эдийн засгийг сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг тодорхойлж, ирэх 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласныг Элчин сайд Д.Гэрэлмаа тэмдэглэж, энэ хүрээнд Швейцарын Аялал жуулчлалын байгууллагатай ойр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр Федерико Соммаруга Швейцарын аялал жуулчлалын салбарын стратеги, бодлогын талаар танилцуулж, хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг тэмдэглэв.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр орны аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулах чиглэлээр ажиллахаар тохиров.