"GENEVE WORLD CUP 2026" ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Гадаад дахь Монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 5 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд ШХУ-ын Женев хотноо амжилттай боллоо. Тэмцээнд нийт 8 улсын 12 багийн тамирчин хурд хүч, ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
“Association Sportive G976” клуб ерөнхий зохион байгуулагчаар ажилласан тус тэмцээнд Женев дэх Элчин сайдын яам дэмжлэг үзүүлэн оролцов. Тус тэмцээнийг зохион байгуулахад гар бие оролцож дэмжсэн, хандив өгсөн хувь хүн, байгууллага, спортын холбоодын хамт олонд талархал илэрхийлье. Тэмцээнд оролцсон нийт баг тамирчид, хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчдэд баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
Эрэгтэй:
1-р байр Герман дахь Монголчуудын баг,
Эмэгтэй:
1-р байр Англи дахь Монголчуудын багууд тэргүүллээ.