images

ИХ СУРГУУЛИУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2022-07-01

192

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Хууль Зүйн Сургуулийн захирал, профессор Б.Амарсанаа өнөөдөр Швейцарын Холбооны Улсын Женевийн Их Сургуулийн Хуулийн факультетэд зочилж, декан Бенедикт Фоэ, орлогч декан Сильвен Маршан нартай уулзав.

Уулзалтын үеэр талууд МУИС-ийн Хууль Зүйн Сургууль болон Женевийн Их Сургуулийн Хуулийн факультет хооронд хамтын ажиллагаа тогтоох боломж, энэ хүрээнд багш, оюутан солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах болон харилцан туршлага судлах бусад арга хэмжээний талаар санал солилцов.