БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ТУСГАЙ ИЛТГЭГЧТЭЙ ХИЙСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн Худалдааны Байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан нөхцөл, үр дагаварын асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемтай хийсэн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож үг хэлэв.
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа дүнгийн талаар дэлгэрэнгүй илтгэл танилцуулж буй явдалд Тусгай илтгэгч Алсалемд талархал илэрхийлэхийн ялдамд түүнд дурдагдсан санал, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар хүчин чармайлт гарган ажиллаж буйгаа мэдээлэв.
Түүнчлэн НҮБ-ын бүх тусгай мандат эзэмшигч нарт байнгын хүчинтэй урилга хүргүүлсэн орны хувьд тэдгээрийн үйл ажиллагааг дэмжиж, айлчлалыг зохион байгуулах чиглэлээрх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг дахин нотлов.