images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НҮБ-ЫН БИЕ ДААСАН ШИНЖЭЭЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2026-04-10

1875

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 4 дүгээр сарын 10-ны өдөр НҮБ-ын Хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар нь ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах асуудлаарх Бие даасан шинжээч Грэйм Рийдийг хүлээн авч уулзаж, НҮБ-ын хүний эрхийн тусгай бүтэцтэй явуулж буй хамтын ажиллагаа болон түүний Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалын асуудлаар ярилцав.

Монгол Улс 2004 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүний эрхийн тусгай бүтэц, механизмд Монгол Улсад айлчилж ажиллах нээлттэй урилга хүргүүлсэн бөгөөд нийт 13 тусгай мандат эзэмшигчийн айлчлалыг хүлээн авсан. Энэ хүрээнд Бие даасан шинжээч Рийд ирэх 5 дугаар сард манай улсад ажиллахаар төлөвлөж байна.