images

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Дарен Танг-тай уулзав.

Мэдээ мэдээлэл

2022-06-02

176

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас оюуны өмчийн эрхийн хамгаалалт, эрхзүйн орчныг сайжруулахад өндөр ач холбогдол өгч ажилладагийг Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа нотолж, оюуны өмчийн тогтолцоог бэхжүүлэхэд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас үзүүлж буй дэмжлэг, туслалцаанд талархал илэрхийлэв. Түүнчлэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, цахимжуулах үйл явцыг эрчимжүүлж, олон улсын жишигт нийцүүлэх үндсэн зорилтуудыг хөгжлийн бодлогын гол баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлж байгааг мэдээлэв.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас Монгол Улсын бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн инноваци, оюуны өмчийн бүтээл гаргах орчин нөхцөл, бизнест оюуны өмчийг ашиглан амжилт гаргах боломжийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн анхаарч, дэмжиж ажиллахад бэлэн байгааг Ерөнхий захирал Дарен Танг илэрхийлэв.

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Дарен Танг Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаад ажлын амжилт хүсч, нягт хамтран ажиллахаа мэдэгдэв.

1967 онд байгуулагдсан Дэлхийн оюуны өмчийн байгууллага нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллага бөгөөд дэлхий дахинаа оюуны өмчийн төрлүүдийг бүртгэлжүүлэн хамгаалах, бүртгэлийн системээр дамжуулан хамтын ажиллагааг хангах чиг үүрэгтэй. Монгол Улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1979 онд гишүүнээр элссэн.