images

ШХУ-ын “MAVA” сангийн Гүйцэтгэх захиралтай уулзав

Мэдээ мэдээлэл

2022-08-18

190

Элчин сайд Д.Гэрэлмаа 8 дугаар сарын 18-ны өдөр ШХУ-ын байгаль хамгаалах “MAVA” сангийн Гүйцэтгэх захирал Линда Манссонтай уулзаж, байгаль хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас тус санд олгосон “Талархлын бичиг”-ийг гардуулав.

Элчин сайд Д.Гэрэлмаа “MAVA” сангаас монгол тахийг эх нутаг нь буцаан нутагшуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж,  тус сангаас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Хомын талд 136 тахийг амжилттай нутагшуулсныг тэмдэглэв. Уулзалтад “Хомын Талын Тахь” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Мөнхбат  оролцож, төслийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй танилцуулсан ба 2020 онд Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсаныг мэдээлжээ.