ШВЕЙЦАР УЛСТАЙ ХӨГЖҮҮЛЖ БУЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
2026 оны 3 дугаар сарын 16, Женев хот. Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Холбооны Улсын Аялал жуулчлалын байгууллагын Хөгжиж буй зах зээл ба тусгай төслүүдийн газрын захирал асан Федерико Соммаругатай уулзан, Швейцарын Холбооны Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагааг аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, герман хэлээр яригч мужуудад зохион байгуулах соёлын арга хэмжээ, үзэсгэлэн яармагт оролцох боломжийн талаар санал солилцлоо.