images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЭНЭТХЭГИЙН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

News

2026-03-16

9

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа 2026 оны 3 дугаар сарын 16-нд Энэтхэг Улсаас Зэвсэг хураах бага хурлын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Чаранжит Сингхийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, зэвсгийн хяналтын үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн НҮБ болон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов.