images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НҮБ-ЫН ЗЭВСЭГ ХУРААХ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2026-03-12

25

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын Зэвсэг хураах судалгааны хүрээлэн (UNIDIR)-ийн захирал Робин Гэйсстэй албан уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс болон UNIDIR-ийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар санал солилцож, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан сонирхсон чиглэлүүдэд хамтарсан арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлаар ярилцав.