images

ОУХБХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ИНФАНТИНОГ “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР ШАГНАВ

Мэдээ мэдээлэл

2026-02-13

8

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Швейцарын холбооны улсын иргэн, Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жованни Винченцо Инфантиног Олон улсад хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлж, Монгол Улсад эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийг хөгжүүлэн, үндэсний шигшээ багийг бэхжүүлж, олон улсын хэмжээний шүүгч, дасгалжуулагч нарыг бэлтгэн чадавхжуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн “Найрамдал медаль”-аар шагнав.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ оны 2 дугаар сарын 11-ний өдөр ШХУ-ын Цюрих хотноо байрладаг Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны төв байранд болж, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа шагналыг гардуулав. Ёслолын ажиллагаанд Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазар, Азийн Хөлбөмбөгийн Холбооны Дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар, Олон Улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Маттиас Графстрём нар оролцов.