images

ШВЕЙЦАРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Г.ПАРМЕЛАН ДИПЛОМАТ КОРПУСЫН ШИНЭ ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЭВ

Мэдээ мэдээлэл

2026-01-15

6

Швейцарын Холбооны Улс (ШХУ)-ын 2026 оны Ерөнхийлөгч Ги Пармелан энэ сарын 14-ний өдөр Берн хотноо болсон дипломат корпусын шинэ жилийн арга хэмжээг нээж мэндчилгээ дэвшүүллээ.
 
Ерөнхийлөгч Г.Пармелан гадаад улсаас ШХУ-д суугаа Элчин сайд нарт хандан хэлсэн үгэндээ Швейцар Улсын гадаад бодлого, тэргүүлэх чиглэл, тулгамдаж буй сорилт, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар үг хэлэв.
 
Тэрээр тус улсын 2026 оны Ерөнхийлөгчийн хувиар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа гол түнш орнуудтай өргөжүүлэх, бизнес, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг, олон улсад энх тайвныг цогцлоох, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг бэхжүүлэхэд Швейцарын үүрэг оролцоог идэвхтэй үргэлжлүүлэхээ мэдээллээ.
 
Элчин сайд Д.Гэрэлмаа тус арга хэмжээнд оролцож, Ерөнхийлөгч Г.Пармелантай ёслолын уулзалт хийв.
 
2026 оны Ерөнхийлөгчөөр сонгогдсон Г.Пармелан Холбооны Зөвлөлийн гишүүн бөгөөд Эдийн засаг, боловсрол, судалгааны сайдын албыг хашдаг.