НҮБ-ЫН ЖЕНЕВ ДЭХ ТӨВИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЗЭВСЭГ ХУРААХ БАГА ХУРЛЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД НЭЭЛТИЙН ҮГ ХЭЛЭВ
2026 оны 1 дүгээр сарын 27-нд НҮБ-ын Женев дэх төв байранд Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын ээлжит нэгдсэн хуралдаан болж, хурлыг Монгол Улс даргалан удирдав.
Хуралдааны нээлтийн үеэр НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Татьяна Валовая оролцож, ЗХБХ-ын үйл ажиллагааны стратегийн ач холбогдол болон олон талт зэвсэг хураах хэлэлцээний өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрээр Монгол Улсын даргалж буй энэ хугацаа нь олон улсын энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцээ, итгэлцлийг бэхжүүлэх, үр дүнтэй ахиц гаргах боломжийг нээж байгааг онцлон тэмдэглэж, гишүүн орнуудыг хамтын хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийг уриалав.