images

ЗХБХ-ЫН ДАРГАД БОЛГАР, УКРАИН, ПЕРУ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАР ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Мэдээ мэдээлэл

2026-02-03

13

Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын дарга, Байнгын төлөөлөгч Д. Гэрэлмаад Болгар Улсаас ЗХБХ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ангел Банджов 2026 оны 1 дүгээр сарын 30-нд, Украин Улсаас ЗХБХ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Евгений Цимбалиук 2026 оны 2 дугаар сарын 2-нд, Перу Улсаас ЗХБХ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Элмер Хосе Герман 2026 оны 2 дугаар сарын 3-нд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

ЗХБХ-ын дарга Байнгын төлөөлөгч нарт амжилт хүсэж, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийлэв. Талууд ЗХБХ-ын үйл ажиллагааг үр дүнтэй явуулах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.