images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ АВСТРИ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2026-01-30

10

Байнгын төлөөлөгч Д. Гэрэлмаа Австри Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Александр Кмэнтийг үүрэгт ажилдаа шинээр томилогдсонтой нь холбогдуулан 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Австрийн хоёр талын харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэл, түүнчлэн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон ярилцав.