ЭЛЧИН САЙД ВАДУЦ ШИЛТГЭЭНД БОЛСОН ШИНЭ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Лихтенштайны Хант Улсын Хан Хоёрдугаар Ханс-Адам, Угсаа залгамжлах Гүнж Софи нар тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарт зориулан зохион байгуулсан шинэ жилийн арга хэмжээнд Монгол Улсаас Лихтенштайны Хант Улсад хавсран суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа оролцов.
Арга хэмжээ Вадуцын шилтгээнд болж, Лихтенштайны Хант Улсын Парламент (Ландтаг)-ын Ерөнхийлөгч Манфред Кауфманн, Ерөнхий сайд бөгөөд Сангийн сайд Бригитте Хаас зэрэг төр, засгийн өндөр албан тушаалтан байлцав.
Монгол Улс Лихтенштайны Хант Улстай 1998 онд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 2002, 2009, 2014 онд Лихтенштайны Хант Улсад айлчилсан. Лихтенштайны Хант Улсын Гадаад хэрэг, боловсрол, спортын сайд Доминик Хаслер 2023 онд Монгол Улсад айлчилж, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцсон болно.