НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭХ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ (UPR) МЕХАНИЗМЫН АЖЛЫН ХЭСГИЙН 51 ДҮГЭЭР ХУРАЛДААН ЖЕНЕВ ХОТНОО БОЛЖ БАЙНА
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 51 дүгээр хуралдаан 2026 оны 1 дүгээр сарын 19-30-ны өдрүүдэд Женев хотноо болж байна. Энэ удаагийн хуралдаанаар нийт 13 улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэж байна.
Тус хуралдаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Манай төлөөлөгчид Австрали, Австри, Балба, Гүрж, Мавритани, Оман зэрэг улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний илтгэлийн хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.