ПАП ЛЕО ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Лео шинэ оныг тохиолдуулан Гэгээн Ширээт Улсад суугаа Элчин сайд нарыг 2026 оны 1 дүгээр сарын 9-нд Ватиканд хүлээн авч уулзав. Тэрээр дэлхий дахинд үргэлжилж буй мөргөлдөөн, үл ойлголцол, нийгмийн хуваагдлын талаар байр сууриа илэрхийлж, энх тайван, эв нэгдлийг бэхжүүлэхийн төлөө улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллах шаардлагыг онцлон тэмдэглэв. Уулзалтад Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад хавсран суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа оролцов.