images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ АНУ-ЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧТЭЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2026-01-13

24

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа АНУ-аас Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Алиссон Сторсветэй 2025 оны 1 дүгээр сарын 12-нд уулзав.

Уулзалтын үеэр талууд ЗХБХ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүн орнуудын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мөн зэвсэг хураах болон зэвсгийн хяналтын асуудлаарх харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, мэдээлэл солилцоог тогтмол үргэлжлүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.