БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЭНЭТХЭГИЙН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Чаранжит Сингхтэй энэ оны 12 дугаар сарын 19-нд уулзав. Уулзалтын үеэр талууд ЗХБХ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүн орнуудын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн зэвсэг хураах болон зэвсгийн хяналтын асуудлаарх харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, мэдээлэл солилцоог тогтмол үргэлжлүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.