БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ШВЕЙЦАР, ЕГИПЕТ УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Швейцар Улсаас Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Жулиен Тони-тэй энэ оны 12 дугаар сарын 8-нд, Египет Улсаас ЗХБХ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Алаа Хэгазы -тэй 12 дугаар сарын 12-нд тус тус уулзав.
Уулзалтын үеэр талууд ЗХБХ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүн орнуудын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн зэвсэг хураах болон зэвсгийн хяналтын асуудлаарх харилцан ойлголцлыг бэхжүүлэх, мэдээлэл солилцоог тогтмол үргэлжлүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.