images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ОХУ-ЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2025-12-11

18

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Оросын Холбооны Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Геннадий Гатилов-тэй энэ оны 12 дугаар сарын 10-нд уулзав.

Уулзалтын үеэр талууд олон талт хамтын ажиллагааны хүрээнд, ялангуяа зэвсэг хураах болон зэвсгийн хяналтын асуудлаар санал бодол, мэдээлэл харилцан солилцов. Тэд мөн Зэвсэг хураах бага хурлын үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгох чиглэлээр байр сууриа хуваалцаж, гишүүн орнуудын идэвхтэй оролцоог нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.