images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ БНХАУ-ЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2025-12-09

23

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Элчин сайд Шэнь Жянь-тэй энэ оны 12 дугаар сарын 9-нд уулзав.

Уулзалтын үеэр талууд олон талт хамтын ажиллагааны хүрээнд, ялангуяа зэвсэг хураах болон зэвсгийн хяналтын асуудлаар санал, мэдээлэл солилцож, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхийн чухлыг онцоллоо. Мөн ЗХБХ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд гишүүн орнуудын оролцоог нэмэгдүүлэх талаар байр сууриа хуваалцав.