ДХБ-ЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХОРООНЫ ХУРАЛДААН ЖЕНЕВ ХОТНОО 12 ДУГААР САРЫН 1-3-НЫ ӨДРҮҮДЭД БОЛОВ
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар энэ 12 дугаар сарын 2-ны өдөр болсон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хорооны хуралдаанд оролцож, НДБГ-аас боловсруулсан “ДГХБО-уудын худалдааг нэмэгдүүлэх нь” сэдэвт судалгааны төслийг хэлэлцүүлэн, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Женев дэх бүлгийн зохицуулагчийн хувиар танилцуулан үг хэллээ.
Тэрээр ДГХБО-уудын хэрэгцээ, тулгарч буй асуудлыг тусгасан иж бүрэн, нотолгоонд суурилсан судалгаа боловсруулсан НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага, НҮБ-ын Европын эдийн засгийн комиисс, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисст талархлаа илэрхийлэв. ДГХБО-уудын бүлэг энэхүү судалгааг Худалдааг хөнгөвчлөх хороотой илүү нягт хамтран ажиллахад чухал суурь баримт бичиг болсныг онцлон тэмдэглэж, судалгааны зөвлөмжийг хэрэгжүүлэх, Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн коридортой холбоотой заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, цахим мэдээллийн солилцоог бэхжүүлэх, ДГХБО-ууд дэлхийн худалдаанд бүрэн оролцох, ашиг хүртэх чиглэлээр хамтран ажиллахыг гишүүн орнууд, транзит хөршүүд, бүс нутгийн олон улсын байгууллагууд, хөгжлийн хамтрагч нарт уриалав.