БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ИХ БРИТАНИ, ГЕРМАН УЛСЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Их Британи Улсаас Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Дэвид Райли, Герман Улсаас ЗХБХ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Томас Гёбелтэй энэ 11 дүгээр сарын 28-нд тус тус уулзав. Уулзалтын үеэр талууд ЗХБХ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх, гишүүн орнуудын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн зэвсэг хураах болон зэвсгийн хяналтын асуудлаарх харилцан ойлголцлыг бэхжүүлэх, мэдээлэл солилцоог үргэлжлүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.