images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ЗЭВСЭГ ХУРААХ БАГА ХУРЛЫН P6+P2 БҮЛГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-11-25

16

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Татиана Воловаяа болон НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн албанаас зохион байгуулсан Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ыг 2026 онд даргалах 6 улс: Монгол, Морокко, Нидерланд, Нигериа, Пакистан болон ЗХБХ-ын 2025 оны сүүлийн дарга улс Мексик болон 2027 оны эхний дарга улс Перу буюу ЗХБХ-ын P6+P2 бүлгийн албан бус уулзалтад оролцов.

Уулзалтаар талууд ЗХБХ-ын үйл ажиллагааг үр дүнтэй удирдан чиглүүлэх, ЗХБХ-ын залгамж чанар, үйл ажиллагааны тасралтгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд даргалагч улсууд хэрхэн хамтран ажиллаж болох мөн ЗХБХ-ыг даргалах үеэрээ баримтлах тэргүүний зорилтууд зэрэг асуудлаар ярилцаж, санал мэдээлэл, туршлага солилцлоо.