ЛОЗАНН ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ, ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ
Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам болон “Монгол-Швейцарын соёлын солилцооны төв” ТББ 2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ням гарагт Лозанн хотноо консулын үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өглөө. Тус хотод оршин суугаа болон ойролцоох хотуудаас ирсэн 70 орчим иргэн нотариат, иргэний шинэчилсэн бүртгэл, төрсний гэрчилгээ, гадаад паспортын захиалга зэрэг консулын үйлчилгээ авч, бусад сонирхсон асуудлаар зөвлөгөө мэдээлэл авлаа. Мөн тус ТББ өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж мэдээлэл солилцов.