images

ӨВЛИЙН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2025-11-18

14

2025 оны 11 дүгээр сарын 17, Женев хот. Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын Цюрих хотноо төвтэй Олон улсын кёрлинг тур холбооны дарга Жое Велхлиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар тус холбооны үйл ажиллагааг танилцуулж, өвлийн олимпын төрөлд багтдаг кёрлингийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх, өвлийн аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.