images

ЭЛЧИН САЙД ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСАД АЖИЛЛАВ

Мэдээ мэдээлэл

2025-11-12

20

Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суугаа Элчин сайд Д. Гэрэлмаа 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус улсад ажиллаж Гадаад харилцааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, тэргүүн хамба П.Р. Галлагер, Төрийн нарийн бичгийн даргын газрын Ёслолын дэд дарга Бруно Бастос Линс, Ватиканы номын сангийн тэргүүн Дон Мауро Мантовани, Апостолик архивын дэд тэргүүн Паоло Виан, Ватиканы музейн дэд захирал доктор Алберто Албанези, Латераны ордны арга хэмжээ хариуцсан ажилтан Лаура Пистилли нартай тус тус уулзав.

Уулзалтуудын үеэр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, соёл, боловсрол, архив, музей, номын сангийн чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв. Мөн Монгол Улсын түүх, соёлын өвийг олон улсад сурталчлах, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов.